Хараад л суух гэж
Хайрыг нь татахыг оролдох гэж
Сэтгэлээ шаналгах гэж
Сэмхэн нулимсаа нуун уйлах гэж
Зөрж учирсан түүнийг би хайлаа
Ирэхгүй болзоонд жиндэн хүлээх гэж
Итгэлгүй хоолойгоор хайртайгаа хэлэн хашхирах гэж
Дэгжин бүсгүй хөтлөөд дэргэдүүр минь алхахыг нь харах гэж
Дэндүү их шаналалынхаа төгсгөлд түүнд жаргал хүсэх гэж
Уулзаж амжаагүй тэр нэгэн залууг би хайлаа
Амьдарлаа түүнд зориулах гэж
Алдаандаа бүдрэн унаад шалбарсан зүрхээ чичирсэн гараар дарах гэж
Уучлал дүүрэн харцаар түүнийг үдэх гэж
Ухаарал хайрласан амьдралд талархаад үнэнчээр хайрлах хүнтэйгээ амьдрах гэж
Надаас зөрж одсон хархүү чамайг би хайлаа
No comments:
Post a Comment